• Албан ёсны цахим хуудас
Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс ерөнхий шалгалтад бүртгүүлсэн 453 иргэнд шалгалттай холбоотой заавар зөвлөгөөг 11 дүгээр сарын 5-ны өдрийн 16:00 цагт Хөгжимт драмын театрт өгнө.

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 453 иргэнд заавар, зөвлөгөө өгнө. Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2020 оны 11 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд Политехникийн коллежийн хичээлийн байрны 231, 306 тоот танхимд 9 ээлжээр зохион байгуулна. Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлд аймгийн хэмжээнд нийт 453 иргэн бүртгүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс ерөнхий шалгалтад бүртгүүлсэн дээрх иргэдэд шалгалттай холбоотой заавар зөвлөгөөг 11 дүгээр сарын 5-ны өдрийн 16:00 цагт Хөгжимт драмын театрт өгнө.

 

2020-11-03 12:50:12