• Албан ёсны цахим хуудас
Удирдлагын академийн магистрын “улирал”-ын сургалтад элсэлт авна. Бүртгэлийн хугацаа: 2020 оны 11 дүгээр сарын 02-ноос 11 дүгээр сарын 15-ны ажлын өдрүүдэд аймгийн ЗДТГ-т бүртгэл явагдана.

Элсүүлэх мэргэжлийн чиглэл:

  • Төрийн захиргааны менежмент                                                                         
  • Төрийн удирдлага                                                                                                   
  • Төрийн удирдлага (Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар)              

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Бакалаврын зэрэгтэй
  • Голч дүн 2.7-с доошгүй
  • Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн байж болно.

Суралцах хэлбэр: Улирал (Ажлаасаа 2 сар чөлөөлөгдөж танхимд хичээллэнэ)

Суралцах нийт хугацаа: - 1.5 хичээлийн жил

​Элсэхийг хүссэн иргэд аймгийн ЗДТГ-т бүртгүүлнэ. Бүртгүүлэхээр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Магистрын сургалтад элсэхийг хүссэн өргөдөл /өргөдлийн маягт татаж авах/
  2. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  3. Бакалаврын зэргийн диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт (Гадаадад сургууль төгссөн бол баталгаат орчуулгатай байх)
  4. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтыг төгссөн бол диплом, хуулбарын хамт
  5. Эсээ /зөвлөмжийг холбоосоос татаж авах/
  6. 3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
  7. Бүртгэлийн хураамж 25000 төгрөг

Бүртгэлийн хугацаа:

2020 оны 11 дүгээр сарын 02-ноос 11 дүгээр сарын 15-ны ажлын өдрүүдэд аймгийн ЗДТГ-т бүртгэл явагдана.

Хаяг:

Нутгийн удирдлагын ордон, 214 тоот өрөө

Харилцах утас: 70323790, 99133790

Дараах холбоосоор өргөдлийн маягт болон эсээ бичих зөвлөмжийг татаж авч танилцана уу.

http://www.naog.gov.mn/event/Lcpq9mNtzTqeoRfBN

 

 

2020-11-03 17:22:38