Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэв. Тэрбээр "Коронавирусний нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанаар мэдээлэл сонслоо. Дэлхийн хэмжээнд цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Монголд халдвар тархах эрсдэлийн үнэлгээ хийхэд өндөр эрсдэлтэй гэж гарсан. Тиймээс шинэ жилийн баяр тэмдэглэх нэгдсэн арга хэмжээг хориглохоор боллоо. Гэр бүлийн хүрээнд шинэ жилийн баярыг тэмдэглэнэ. Бид өмнө нь Цагаан сарын баярыг тэмдэглээгүй. Наадмаа бас тэмдэглээгүй учраас шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх нь зөв гэж шийдлээ" гэв.