Арвайхээр сумын шалган нэвтрүүлэх баруун зүүн постуудад ажиллаж байгаа албан хаагчдын халдвар хамгаалал, ажиллах нөхцөл, тээврийн хэрэгслэлийн халдваргүйтгэлийн байдалд шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг тогтмол өгч ажиллаж байна.
Мэргэжлийн хяналтын газраас Арвайхээр сумын шалган нэвтрүүлэх баруун зүүн постуудад ажиллаж байгаа албан хаагчдын халдвар хамгаалал, ажиллах нөхцөл, тээврийн хэрэгслэлийн халдваргүйтгэлийн байдалд шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг тогтмол өгч ажиллаж байна.
ХЯНАЛТЫН ПОСТУУДАД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБАН ХААГЧИД
- нэг удаагын амны хаалт, бээлийг тогтмол хэрэглэх,
- амны хаалтыг 2 цаг тутамд солих,
- хэрэглэсэн амны хаалт, бээлийг таглаатай хогийн саванд хаях,
- иргэдтэй 1-1.5м-ээс доошгүй зайнаас харьцах,
- иргэдийн бичиг баримт, цаастай аль болох гараар хүрэлцэхгүй байх,
- халуун хэмжигчийг хүний арьсанд хүргэхгүй байх, тогтмол халдваргүйтгэж ажиллахыг ЗӨВЛӨЖ байна.
ХЯНАЛТЫН ПОСТООР НЭВТЭРЧ БАЙГАА ИРГЭД
- асуумж судалгааг үнэн зөв мэдүүлэх,
- маскаа зүүх, зай барих,
- бичиг баримтыг гар дамжуулахгүй байж зайнаас шалгуулах зэрэг халдвар хамгааллын дэглэм мөрдөхийг АНХААРУУЛЖ байна.
2020-11-17 20:51:26