• Албан ёсны цахим хуудас
ЗАНАБАЗАР ЗАХЫН ЦАГААН ИДЭЭ, МАХНЫ ХУДАЛДААЛАЛТАНД ШИНЖИЛГЭЭТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.
Аймгийн мэргэжлийн хяналтын газраас Арвайхээр сумын хүнс барааны захын Занабазар ХХК-ийн махны 23, сүү, цагаан идээний 16 худалдаа эрхлэгчийн үйл ажиллагаанд шинжилгээт шалгалт хийлээ. Шалгалтаар цагаан идээний худалдаачид зориулалтын бус хуванцар сав хэрэглэж байсан дутагдлыг бүрэн зогсоож, 2020 оны 11 сарын 18-ны өдрөөс шаардлага хангасан зориулалтын сав ашиглахаар шийдвэрлэлээ. Маханд шинэлэг байдал, PH, антибиотикийн үлдэгдэл, шар тосонд тослог, чийг, хөгц мөөгөнцөр, аарууланд исгэлэн хуурай бодис, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бактери тодорхойлуулахаар аймгийн Мал эмнэлгийн газрын ариун цэврийн төв лаборатори болон Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид 11 төрлийн дээжийг шинжлүүлж байна. Худалдаа эрхлэгчдийн хувийн ариун цэвэрт үнэлгээ өгөх зорилгоор худалдаа үйлчилгээнд ашиглаж байгаа худалдаа эрхлэгчдийн гар, сав суулга зэрэг нийт 53 цэгээс арчдас авч шинжилгээнд хамрууллаа. Шалгалтын бүрэлдэхүүн Занабазар ХХК-ийн удирдлагад түрээслэгчдийг хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслээр хангах, ажлын байрыг ариутгал, халдваргүйтгэлд хамруулах, үйлчлүүлэгчдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг үүрэг болгов. Шалгалт үргэлжилж байна.

 

2020-11-17 20:53:11