Аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаан өнөөдөр үргэлжилж байна. Хуралдааны эхэнд “Өвөрхангай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэж байна. Таван жилийн хугацаанд хэрэгжих тус баримт бичигт Хүний хөгжил, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогын хүрээнд 80 орчим үйл ажиллагааг төлөвлөсөн юм.
Төсөлтэй холбогдуулан Төлөөлөгчид саналаа илэрхийлээд байна.