• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Булган аймгийн Рашаант суманд ажиллаж байна. Булган аймгийн Засаг дарга болоод Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн зэрэг малчид олноор оторлож байгаа сумдын Засаг дарга нартай санал солилцож, хамтран ажиллах гэрээ
 
 
 
 
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Булган аймгийн Рашаант суманд ажиллаж байна. Булганд манай аймгаас 200-аад малчин өрх 150 гаруй мянган малтай отроор өвөлжиж байгаа юм. Отроор очсон малчид заасан газарт нь тогтдоггүй сэлгэн нүүдэллдэг, өвөлжиж, хаваржсан газраа малын сэг зэм, хогоо хаяад явдаг, оторлуулсан сум нь бэлчээр усаа харамлан хөөж туудаг гэхчлэн отор дагасан маргаан зөрчил их байдаг.Тиймээс Булган аймгийн Засаг дарга болоод Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн зэрэг малчид олноор оторлож байгаа сумдын Засаг дарга нартай санал солилцож, хамтран ажиллах гэрээ байгуулж байна.

 

2020-12-16 16:06:32