• Албан ёсны цахим хуудас
"АЙМГИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДЭД СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ.
"АЙМГИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДЭД СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ.
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын “Норматив батлах тухай” 2020 оны А/272 дугаар тушаал батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07/05 дугаар тогтоолоор батлагдсан “Аймгийн худалдаа, үйлчилгээний цэгүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг шинэчлэн боловсруулж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу иргэд, олон нийтийн саналыг авч байна.
ИРГЭН ТА ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ӨГӨХДӨӨ
Uvurkhangai.mn вэб сайтанд сэтгэгдэл бичих
70321111 70323595, дугаарын утсаар холбогдох /Ажлын цагаар/
khuulizvi@uvutkhangai.mn и-мэйл хаягаар захидлаар илгээнэ үү
Саналыг 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2 дугаар сарын сарын 25-ны дотор хүлээн авна уу.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС
 
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ,
 ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
 
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 
1.1. Энэхүү журам нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10,ASA16.2.5, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.3, Зөрчлийн тухай хуулийн 6.5, Иргэний хуулийн 26.8, 189 дүгээр зүйлийг удирдлага болгон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны “Норматив тогтоох тухай” 272 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж, аймгийн Засаг даргаас иргэн, аж ахуйн нэгжид согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, хяналт тавих зохицуулалтыг хэрэгжүүлнэ.      
1.2. Мөн түүнчлэн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон улсын чанартай сүлжээ борлуулалтын /бөөний төв/ аж ахуйн нэгжүүд, улсын бүртгэлд бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд энэхүү 
1.3. Журамд хэрэглэгдэх нэр томьёог холбогдох хууль, тогтоомжид зааснаар ойлгоно.
1.4. Энэхүү журам нь аймгийн нийт нутаг дэвсгэрт үйлчилнэ. Бусад сумд орон нутгийн хэмжээнд дээрх журмаар зохицуулагдах харилцааг давхар зохицуулсан хэм хэмжээний акт гаргахыг хориглоно. 
 
ХОЁР. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
 
2.1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг /цаашид тусгай зөвшөөрөл гэх/ спиртийн өндөр агууламж, сул агууламжтай согтууруулах ундааны төрлөөр ангилан шинээр  олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, хяналт тавих тухай асуудлыг хариуцан зохион байгуулах, санал, дүгнэлт гаргах “Аймгийн орон тооны бус зөвлөл” байгуулагдаж, аймгийн Засаг даргын дэргэд ажиллах бөгөөд зөвлөлийн /цаашид зөвлөл гэх/ саналыг үндэслэн аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрлийн асуудлаар шийдвэр гаргана. 
2.2. Аймгийн орон тооны бус зөвлөлийн чиг үүрэг
2.2.1. Орон тооны бус зөвлөл нь улирал тутам хуралдаж, санал дүгнэлт гаргах бөгөөд аймгийн засаг даргад тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. 
2.2.2. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой хойшлуулшгүй шийдвэр гаргах, улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон үед тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд хянан, шалгаж, шийдвэрлэхтэй холбогдсон арга хэмжээг зөвлөлийн нарийн бичгийн дарга аймгийн Засаг даргад танилцуулж, яаралтай шийдвэрлүүлнэ. 
2.2.3. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулах бөгөөд аймгийн Засаг дарга /орлогч/ нь зөвлөлийг ахлан, хуралдааныг зохион байгуулж, нийт гишүүдийн 50-аас дээш хувийн ирцтэйгээр хуралдаж, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, саналын зөрүүтэй гишүүний саналыг хуралдааны тэмдэглэлд тусгах бөгөөд зөвлөлийн шийдвэр нь хуралдааны тэмдэглэл хэлбэртэй байна. 
2.2.4. Аймгийн орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн
Зөвлөлийн дарга:
 - Аймгийн Засаг дарга /орлогч/
Нарийн бичгийн дарга /ажлын алба/:
 - Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн 
Гишүүдэд: 
- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга
- Аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга 
- Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга 
- Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний асуудал хариуцсан хэлтсийн дарга
- Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн хүнс, хөдөө ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн 
- Аймгийн Татварын хэлтсийн дарга
- Арвайхээр хотын Захирагчийн албаны дарга
- Аймгийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг болно. 
2.2.5. Зөвлөл нь сумын Засаг даргаас ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг уламжилсан албан бичиг холбогдох бусад материалыг хүлээн авч ажлын 21 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргана.   
Үүнд: 
- Сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй байх цэгийн тоог харгалзан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангасан гэж үзэж тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжих
- Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй бол тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах, татгалзсан үндэслэлийг заасан хариуг хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад бичгээр хүргүүлэх
- Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, цэгийн нэр өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэх
- Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэх
- Тусгай зөвшөөрлийн хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдон сумдад үүрэг чиглэл өгөх, сургалт мэдээллийн үйл ажиллагаа зохион байгуулах, хяналт шалгалт зохион байгуулж, хариуцлага тооцох
- Тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүртгэл, судалгааг хөтлөх, олон нийтэд тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг ил тод мэдээлэх 
- Тусгай зөвшөөрлийг спиртийн сул агууламжтай, спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааны төрлөөр ангилан олгох
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтад дурьдагдсан албан тушаалтанд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавихыг шаардах, тэдний илрүүлсэн зөрчлийн мөрөөр арга хэмжээ авахуулж холбогдох шийдвэрийг гаргуулах;
- Орон тооны бус зөвлөлийн гишүүд нь хуралдаанд оролцохдоо нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд төрийн албан тушаалтны хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж, ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаарх мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргах
2.3. Сумын Засаг даргын чиг үүрэг 
2.3.1. Тухайн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, байршлыг эрх бүхий байгууллагаас тогтоосон норматив хязгаарт нийцүүлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, шийдвэр гаргуулан, мөрдөж ажиллах
2.3.2. Харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, байршлыг тогтоохдоо иргэдээс санал авч, олон нийтийн оролцоог дэмжин ажиллана.
2.3.3. Хүсэлт ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийн өргөдлийг холбогдох материалыг хамт журманд заасан бүрдүүлбэрийг хангуулан хүлээн авч дүгнэлт гарган, албан бичгийн хамт аймгийн зөвлөлд хүргүүлнэ. 
2.3.4. Тусгай зөвшөөрөл хүссэн худалдаа үйлчилгээний цэгт тавигдах босго оноо, хязгаарыг мэргэжлийн байгууллагуудаас баталсан стандарт, шаардлага үзүүлэлтийг харгалзан үзэж, ажлын хэсгийг газар дээр нь ажлуулан тусгай зөвшөөрөл олгуулах, татгалзах эсэх талаар дүгнэлт гаргах
2.3.5. Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэрийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгүүдтэй гэрээ байгуулан, худалдаа, үйлчилгээний мэдээллийн сан үүсгэн, бүртгэлжүүлэн холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу харилцан үүрэг хүлээж, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллана.
2.3.6. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд нутаг дэвсгэрийн хэмжээнд мэдээлэл, сурталчилгааг тогтмол явуулж, тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний цэгүүдэд тогтмол хяналт тавьж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллана. 
2.4. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх үүрэг
2.4.1. Тусгай зөвшөөрөл шинээр авах болон сунгуулах хүсэлтээ журманд заасан бүрдүүлбэрийг ханган харьяа нутаг дэвсгэрийн Засаг даргад гаргах 
2.4.2. Тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагын хүрээнд мэргэжлийн байгууллагуудаас заавар зөвлөгөө авах
2.4.3. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомжид заагдаагүй аливаа хууль бус шаардлага, үйл ажиллагаатай холбоотой гомдол, мэдээллийг аймгийн Зөвлөлд ирүүлэх
2.4.4. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандарт, норматив хэмжээ, аймгийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан бусад дүрэм, журам, ажиллах цагийн хязгаар, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан бусад шийдвэрийг чанд биелүүлж ажиллах
2.4.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хүсэлт гаргагч нь тавигдсан шаардлагын дагуу өөрийн обьектыг бэлтгэсэн байх
2.4.6. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхэд хориглох зүйл, заалтыг мөрдөж ажиллах
2.4.7. Аймгийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлж, ногдуулсан татварыг хугацаанд нь төлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгодог, татварын тухай хуулийн хүрээнд зөрчилгүй байх 
2.4.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн обьектын баталгаажсан эдэлбэр газраас гадна ойр орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй байлгах ба гадна гэрэлтүүлгийг 10-20 метрт байгаа эд зүйл харагдах, камерийн бичлэгт орж байхаар суурилуулсан байна.
 
  1. 5Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх худалдаа, үйлчилгээний цэгийн төрөл    Доорхи хүснэгт заагдсан төрлөөр тусгай зөвшөөрлийг олгоно.

Согтууруулах ундааны

төрөл

Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа*

Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа**

1

Согтууруулах ундаа худалдах цэгийн төрөл

-  Хайпермаркет

-  Супермаркет

-  Агуулах дэлгүүр

-  Бөөний төв

-  Худалдааны төвийн төрөлжсөн цэг

-  Хүнсний дэлгүүр

-  Минимаркет

- Хайпермаркет

- Супермаркет

- Агуулах дэлгүүр

- Бөөний төв

- Худалдааны төвийн төрөлжсөн цэг

- Аймгийн төвийн сумаас бусад суманд үйл ажиллагаа явуулж буй

хүнсний дэлгүүр

- Минимаркет

2

Согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн төрөл

- Ресторан

- Баар

- Кафе

- Ресторан

- Баар

- Аймгийн төвийн сумаас бусад суманд үйл ажиллагаа явуулж буй кафе

 
2.5.2. Спиртийн агууламжийн хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны “Норматив тогтоох тухай” 272 дугаар тушаалд зааснаар *-18 хувь хүртэл хүнсний этилийн спирт агуулсан согтууруулах ундаа, ** -18 хувиас дээш хүнсний этилийн спирт агуулсан согтууруулах ундаа гэж ойлгоно. 
2.6. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
2.6.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн  тухай хуулийн 11 дүгээр хэсгийн 11.1 дэх хэсэгт заасан баримт бичгийг  бүрдүүлнэ.
2.6.2. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байршил, хаяг, харилцах утас, факс, цахим хаяг  зэргийг  тодорхой дурдсан байна.
2.6.3. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр хэсгийн 11.1.6  дах хэсэгт заасны дагуу  үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байна. 
2.6.4. Тусгай зөвшөөрөл хүсэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатын батлуулах шаардлагагүй/
2.6.5. Худалдаа, үйлчилгээний цэгийг өөрийн эзэмшлийнх мөн болохыг тодорхойлсон бусад баримтыг эрх бүхий байгууллагын шаардсанаар гаргаж ирүүлэх /худалдах, худалдан авах гэрээ/
2.6.6. Мэргэжлийн хяналтын байгууллагын тодорхойлолт
2.6.7. Стандарт, хэмжилзүйн байгууллагын худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийсэн гэрчилгээний хуулбар /нотариатын батлуулах шаардлагагүй/
2.6.8. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн хэрэгжилтийг хангасан эсэх талаар Татварын албаны тодорхойлолт
2.6.9. Худалдаа, үйлчилгээний цэгийн гадна, дотно тохижилтын гэрэл зураг
2.6.10. Камержуулалтын систем шаардлага хангаж буй эсэх талаар болон захиргааны зөрчлийн талаарх цагдаагийн байгууллагын тодорхойлолт
2.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид тавигдах шаардлага
2.7.1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.1, 6.9-д заасны дагуу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мэдээллээ бүртгүүлж эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байх
2.7.2. Үйл ажиллагааны төрлөөс хамаарч Худалдаа, үйлчилгээ, Худалдааны байгууллагын ангилал, тодорхойлолт MNS 6506:2015¤, Худалдааны газар, түүний үйлчилгээ.Ерөнхий шаардлага MNS 5021:2007¤, Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага  MNS 4946:2005¤ стандартын шаардлагыг 90-ээс дээш хувь хангасан байх
2.7.3. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан байх
2.7.4. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан хориглосон газарт байршаагүй байх
2.7.5. Сумдын Засаг даргын Тамгын газартай Худалдаа, үйлчилгээ эрхлэх, аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газартай хог хаягдлын гэрээ, багийн Засаг дарга, СӨХ-той хамтран ажиллах гэрээг тус тус  байгуулсан байх 
2.7.6. Аймгийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлж, НӨАТ-ын баримт олгодог байх
2.7.7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх зориулалтын тохижилт хийгдсэн байх
2.7.8. Монгол Улсын барилга, Орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер, ерөнхий шаардлага MNS6423:2013 стандартад нийцсэн телекамерын системээр тоноглогдсон байх
2.7.9. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т  заасны  дагуу анхааруулга, сэрэмжлүүлэг зэргийг байршуулсан мэдээллийн самбар, гадна болон дотор орчныг хянах  гэрэлтүүлэгтэй болгох, 30-аас доошгүй хоног бичлэг хадгалах цахим сан үүсгэсэн байх
 
ГУРАВ. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, 
СЭРГЭЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
 
3.1. Тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах 
3.1.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас харьяа нутаг дэвсгэрийнхээ сумын Засаг даргад тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлөө Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан шаардлага болон энэхүү журмаар нарийвчлан зохицуулсан тусгай шаардлагын хүрээнд холбогдох материалын хамт бүрдүүлэн өгнө. 
3.1.2. Сумын Засаг дарга өргөдлийг судалж, ажлын 14 хоногийн дотор аймгийн Зөвлөлд тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн эсэх талаарх албан бичгийг хүргүүлнэ. 
3.1.3. Аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл Захиргааны ерөнхий хуульд зааснаар өргөдлийг холбогдох материалын хамт хүлээн авч нөхцөл байдлыг судлан, шаардлагатай тохиолдолд хяналт тавих бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас тодруулга авч, бүх сумдаас тусгай зөвшөөрлийн материалуудыг нэгтгэн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
3.1.4. Зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гарсаны дараа нарийн бичгийн дарга ажлын 3 хоногт багтаан аймгийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулан танилцуулж, тусгай зөвшөөрлийг хэвлүүлэн аймгийн Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулж, хүсэлт гаргагчид улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгоно. 
3.1.5. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль тогтоомжид заасны дагуу аймгийн Засаг дарга хоёр жилийн хугацаагаар шинээр олгож, мөн хугацаагаар сунгана.
3.1.6. Тусгай зөвшөөрөл олгосон захирамжийн хуулбарыг харьяа нутаг дэвсгэрийн Засаг даргын Тамгын газар болон хяналт тавих бусад байгууллагуудруу тухайн өдөр хүргүүлж, сумын Засаг даргаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллана. www.uvurkhangai.mn цахим хуудсанд ил тод байршуулна.
3.1.7. Тусгай зөвшөөрөл бүхий худалдаа, үйлчилгээний цэгийг бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэн /бэлэглэх, худалдах, худалдан авах гэрээний дагуу/ авч үйл ажиллагааг үргэлжлүүлэх бол дээрх журамд тавигдах шаардлагын дагуу холбогдох баримт, материалыг бүрдүүлж тусгай зөвшөөрлийг шинээр авна.
3.1.8. Нэг объектод үйл ажиллагаа явуулж байгаа газрууд стандартад заагдсан ангиллын дагуу тус тусдаа тусгай зөвшөөрөл олгогдоно. Мөн нэг аж ахуйн нэгж үйл ажиллагааны төрлөөс хамааран худалдаа, үйлчилгээний төрлөөр тус тусад тусгай зөвшөөрлийг авна. 
3.1.9. Улирлын чанартай үйлчилгээ болон шаардлагатай тохиолдолд олон нийтийг хамарсан арга хэмжээнд спиртийн сул агууламжтай согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар энэ журмын 3.1-3.3-т заасны дагуу олгоно.
3.1.10. Тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлт, хяналт тавих байгууллагын гэрээний хугацаанд зөрчил дутагдалгүй ажиллаж байсан талаар дүгнэлтийг үндэслэн аймгийн Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, тусгай зөвшөөрөлийг олгоно.
3.2. Дараах тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана. 
3.2.1. Энэ журмын 2.7-д заасан шаардлагыг хангахгүй байгаа
3.2.2. Харъяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлээгүй тохиолдолд
2021-01-19 10:31:22