• Албан ёсны цахим хуудас
12 ДУГААР АНГИЙН СУРАГЧДЫН ДАВТЛАГА ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛЛЭЭ
Аймгийн Засаг даргын 2021 оны А/11 дүгээр захирамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн сурагчдын давтлага хичэлийг 1 дvгээр сарын 18-ны өдрөөс эхлэн эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж зохион байгуулж эхэллээ. Үvнтэй холбогдуулан сурагчид ГЭР-СУРГУУЛЬ-ГЭР маршрутыг баримтлах, гадуур сэлгvvцэхгvй байх, давтлагын цагийг vр дvнтэй өнгөрvvлэх, гэр бvлийн орчны эрvvл аюулгvй байдлыг хангах зэрэгт анхаарлаа бvрэн хандуулахыг нийт эцэг эхчvvд, асран хамгаалагчдад аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

 

2021-01-19 14:56:14