Өнөдөр/2021.03.18/ аймгийн Засаг даргын ээлжит хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Өвөрхангай аймгийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх хөтөлбөр /2017-2024/”-ийн хэрэгжилт
2. Аймгийн худалдаа, үйлчилгээний цэгүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг шинэчлэн батлах тухай тогтоол, журмын төсөл хэлэлцэх
3. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл
4. Зарим газар нутгийг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төсөл хэлэлцэх
5. Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төсөл хэлэлцэх
6. Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх, шинэчилсэн үнэлгээ тогтоох журам батлах тухай тогтоол, журмын төсөл хэлэлцэх