Өнгөрсөн долоо хоногт тархалтын түвшинг тогтоож үзэхэд Өвөрхангай аймаг улбар шар түвшинд шилжсэн байна. Аймгийн хэмжээнд 9 суманд халдварын 15 голомт бүртгэгдсэн бөгөөд одоогоор Арвайхээр суманд 5, Баруунбаян-Улаанд 1, Тарагтад 1, Хархоринд 1, Баян-Өндөрт 1, Сантад 1 голомт идэвхтэй байна.
Хархорин суманд 2, Бүрд суманд 1, Хужирт суман; 1, нийт 4 голомт идэвхгүй байгаа бол Арвайхээр суманд 1 голомт бүрэн хаагдсан байна.
4 сарын 1-нээс хойш түргэвчилсэн шинжилгээнд 9030, PCR шинжилгээнд 10239 хүн хамрагдсан бөгөөд нийт шинжилгээний 10 хувийг эрүүл хүн амын дунд тандалтын зорилгоор хийжээ. Халдварын 60 гаруй хувь нь анхны шинжилгээгээр илэрсэн байна. Цаашид эрүүл хүн амын дунд судалгаа хийх, 6 дугаар сарын 1 гэхэд нийт иргэдээ вакцины бүрэн тунд хамруулах, сумдыг мэргэжил, аргазүйгээр хангах, Go-data програмын ашиглалтыг сайжруулах чиглэлээр ажиллахаа ЭМГ-ын НЭМХ-ийн дарга, тархвар судлаач эмч М.Золзаяа хэллээ.