• Албан ёсны цахим хуудас
Өнгөрөгч 24 цагийн хугацаанд нийтдээ 726 шинжилгээ хийсэн байна. Үүнээс PCR шинжилгээнд 537 хүн хамрагдсанаас 530 сөрөг, 7 эерэг тохиолдол бүртгэгдлээ.
Арвайхээр суманд - 3 /Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн голомтын ойрын хавьтлууд/ Баян-Өндөр суманд - 4 /Батлагдсан голомтын ойрын хавьтал болон зөөвөрлөгдөн ирсэн/ Түргэвчилсэн шинжилгээнд 189 хүнийг хамруулахад сөрөг 185, сул эерэг 4 /Баян-Өндөр сум/ гарлаа. Хөл хорио сулруулсантай холбоотой цар тахал дахин дэгдэх эрсдэл өндөр байгаа учраас халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, эрсдлээс өөрийгөө хамгаалья

 

2021-05-21 14:57:29