Аймгийн Гамшгаас хамгаалах зардлаас Онцгой байдлын газарт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Болзошгүй гамшиг осол, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, коронавирусний халварт нөхцөлд ажиллах, урьдчилан сэргийлэх тэмцэх, эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлж, дөрвөн улирлын, иж бүрэн хяналтын явуулын сууцтай болгожээ.Мөн галын машинуудын аккумляторыг шинэчлэн аюулгүй ажиллагааг хангаж, өнгөт принтер, компьютер гэхчлэн техник хэрэгслийг олгоод байна. “Ковидын халдвартай тэмцэхэд мэргэжлийн анги, байгууллагуудын ажиллах нөхцөлийг сайжруулж, бэлэн байдлыг хангах нь нэн чухал. Цар тахал, байгалийн гамшигт үзэгдэл, аюул ослын үед үргэлж тэргүүн шугаманд ажиллаж байдаг Онцгой байдлын газрын алба хаагчдын ажлын ая тухтай байдлыг бүрдүүлэх үүднээс 25 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, явуулын хяналтын цэгийг шийдвэрлэлээ” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэв.