Монгол Улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албанаас “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан үндэсний бичгээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор дээрх уралдааныг аймгийн салбар зөвлөлүүдтэй хамтран зохион байгуулсан юм. Өвөрхангай аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн VI-XII ангийн 265 сурагч Ж.Лхагвын шилдэг өгүүллэгийн хэсгээс тигээр бичиж, цахимаар түгээн дэлгэрүүлсэн бөгөөд долоон сурагч шалгарчээ.