• Албан ёсны цахим хуудас
“Бүгдээрээ хуримтлуулъя” аян өрнөж байна
  • Дэлхийн хэмжээнд  10 дугаар сарыг   Дэлхийн хуримтлалын өдөр “болгон тэмдэглэдэг.

“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтран  “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяныг “Бүгдээрээ хуримтлуулъя” уриан дор 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.

 

 Энэхүү аян нь хүүхэд, залуучууд, иргэдэд хуримлтлалын ач холбогдлыг таниулах, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд зорилготой.

  Зохион байгуулагдаж байгаа ажлууд

  •  “ Хуримтлал ба хадагламж”  агуулгын хүрээнд теле  хичээл
  • “Орон нутгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар,  энтерпренершипийн боловсрол олгох” төсөлд хамрагддаг сумдын хүүхэд залууст нөлөөллийн ажил
  • “Таны санхүүгийн боловсролд ”  хүсэлт гаргасан байгууллага, иргэдэд сургалт, зөвлөгөө
  • Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд “ Бүгдээрээ хуримтлуулъя “ Гар зургийн уралдаан 
  •  СӨББ ийн багш гарын дунд “ Мөнгөний авдар бүтээлийн уралдаан
  • “ Хуримлалын амжилт “ уралдаан
  • “Хуримлалтай иргэн” телевизийн нэвтрүүлэг  зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Зохион байгуулагч байгууллагууд:

  1. Аймгийн Засаг даргын Тамгын газар
  2. Монгол банкы Өвөрхангай аймгийн хэлтэс
  3. Насан туршийн боловсрол
  4. Боловсрол , соёл урлагын газар
  5. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
  6. Политехникийн коллеж

“ Бүгдээрээ хуримтлууъя “ аянд нэгдэж  хуримтлалтыг  бий болгож амжилтанд хүргэе хэмээн уриалж байна.

 

 

2021-10-21 17:24:46