“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл” ийн 2021 оны үйл ажиллагааны тайлангийн уулзалтыг цахимаар хийлээ.
Төслийн хүрээнд “Энтрепренешипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр”-ийн 41 сургагч багшийг зорилтот сумдад бэлтгэж, 2021 оны хавар Уянга, Гучин-Ус, Богд сумдад ерөнхий боловсролын болон Насан туршийн боловсролын 6 ангийн 104 суралцагч амжилттай төгсчээ.Эдгээр төгсөгчид бизнесийн төслөө боловсруулж өрсөлдөн жижиг төслүүд хэрэгжүүлэх ба тэдэнд дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах менторшипүүд бас сумдад бэлтгэгдэж байна. Төсөлд хамрагдсан хүүхэд, залуучууд төслийн эхний шатанд 21 дүгээр зууны ур чадвар болох өөрийгөө таньж мэдэх, сэтгэл хөдлөлөө удирдах, цагаа зөв төлөвлөх, багаар ажиллах, бусадтай зөв харьцах, өөрийн санаагаа тайлбарлах зэрэг хувь хүний амьдралын суурь ур чадварт амжилттай суралцаж, бусаддаа үлгэрлэж байгаа тухай төслийн багийнхан онцолж байна.
2021-10-21 17:27:42