ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ХУУЛИЙН ХУГАЦААНД НЬ ӨРГӨН БАРЬЛАА
Төсвийн тухай хуулийн 8.5.1-д аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ гэж заасан байдаг. Хуулийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газраас ирэх оны төсвийн төслийг өнөөдөр аймгийн ИТХ-д өргөн барилаа. 2022 онд орон нутгийн төсвийн эх үүсвэрийг 36.3 тэрбум төгрөг байхаар төсөвлөжээ. Үүнээс 21,7 тэрбум төгрөгийг улсын төсвийн санхүүгийн дэмжлэгээр, 3,3 тэрбум төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлэх татварын болон татварын бус орлогоор, 1.2 тэрбум төгрөгийг аймгийн төсөвт сумын төсвөөс төвлөрүүлэх орлогоор, 8.4 тэрбум төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн санд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох орлогын шилжүүлгээр, 1,2 тэрбум төгрөгийг аймгийн төсвийн урьд оны үлдэгдлээс, 287,4 сая төгрөгийг төсвийн байгууллагуудын өөрийн орлогоор бүрдүүлэхээр төлөвлөж, төсвийн төслийг боловсруулсан байна. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан ирэх долоо хоногт буюу 12 дугаар сарын 1-ний өдөр хуралдах бөгөөд тус төсвийн төслийг энэ үеэр хэлэлцэн батлах юм.
2021-11-24 00:00:00