• Албан ёсны цахим хуудас
Өвөрхангай аймаг 2022 оныг “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жил болгон зарлалаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас 2022 оныг “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жил болгон зарлах саналыг оруулж, төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжигдлээ.2022 онд хэрэгжүүлэх “Зорилтот жил”-ийн нээлттэй санал асуулгыг аймгийн хэмжээнд явуулахад иргэдээс ирүүлсэн саналын дийлэнх нь агаар, орчны бохирдлыг бууруулахад онцгойлон анхаарч ажиллахыг илэрхийлсэн.Өвөрхангай аймгийн хүн ам, айл өрхийн тоо өсч, төвлөрөл нэмэгдэж байгааг дагаж хатуу хог хаягдлын хэмжээ, хүрээлэн буй орчин, агаарын бохирдол ихэсч, энэ нь байгаль орчинд төдийгүй аймаг орны эдийн засаг, нийгмийн хөгжил, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа юм.Иймд зорилтот жилийн хүрээнд иргэдтэйгээ хамтран хог хаягдал, хөрс, агаарын бохирдолтой тэмцэж, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд бүх нийтээрээ хүчээ нэгтгэж ажиллахаар боллоо.

 

2021-12-02 13:02:11