Худалдаа аж үйлдвэрийн танхимын Өвөрхангай аймаг дахь салбар Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлтэй боллоо.
Худалдаа аж үйлдвэрийн танхимын Өвөрхангай аймаг дахь салбарын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, эдийн засаг, бизнесийн холбогдолтой бодлогын дэмжлэг үзүүлэх, дэмжин урамшуулах чиглэлээр ажиллах юм. Уулзалтанд аймгийн Засаг даргын орлогч С.Ундрах, Салбар танхимын дарга Б. Ууганбаяр нар оролцож, эмэгтэй бизнес эрхлэгчдэд чиглэсэн бодлого, зорилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөн, санал солилцов.
2022-04-26 16:07:22