Халдварт болон халдварт бус өвчлөлийн эрт илрүүлгийн үзлэг улс орон даяар эхэллээ.
Өвөрхангай аймагт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 5 дугаар сарын 1-ээс 12 дугаар сарын 31 хүртэл зохион байгуулж, дөрвөн насны багцаар 70 гаруй мянган хүнийг хамруулахаар төлөвлөж байна.
Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамрагдахдаа өрх, багаас урилга ирүүлсний дараа лавлагаа шатны эмнэлэгт хандах бөгөөд нийгмийн даатгалаа төлөх, хувийн бэлтгэлээ хангахад онцгой анхаарахыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.
2022-05-02 13:55:49