Иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Монголын Хуульчдын Холбооны Өвөрхангай аймаг дахь салбартай хамтран энэ сарын 1, 2-ны өдрүүдэд иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
Өдөрлөгийн эхний өдөрт хууль зүйн зөвлөгөөг зорилтот бүлгийн иргэдэд хүргэх зорилгоор суурин болон явуулын нийт 5 цэгийг гаргаж, өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд ойр хүрч ажиллав.
Мөн өдөрлөгийн 2 дахь өдөр төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байрлан, төрийн захиргааны 8 байгууллагын 10 гаруй хуульч, ажилтнуудтай хамтран давхардсан тоогоор нийт 200 гаруй иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл, өглөө.
2022-05-03 14:58:08