Тоон гарын үсгийг 80 гаруй иргэнд олгоод байна.
Цахим гарын үсгийн тухай хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өнөөдрийн байдлаар 83 хүнд тоон гарын үсэг олгоод байна.
Иргэд Улсын бүртгэлийн хэлтсийн аль ч нэгжид харьяалал харгалзахгүйгээр хандан тоон гарын үсгийн хүсэлт өгөх боломжтой юм. Аймгийн хэмжээнд 19 сумын улсын бүртгэгчид 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 16-аас дээш насны иргэдэд тоон гарын үсгийг 5 жилийн хугацаатай, үнэ төлбөргүй олгоно.
ТООН ГАРЫН ҮСЭГТЭЙ БОЛСНООР;
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цааснаас татгалзаж иргэн, хуулийн этгээдтэй харилцахдаа тоон гарын үсэг, цахим тамгаар харилцах;
16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсэгтэй болж иргэний үнэмлэхийн санах ойд байршуулах;
Бүх төрлийн төрийн үйлчилгээг цахимаар, эсхүл аль нэг платформоор авахдаа тоон гарын үсгээ ашиглах;
Хувь хүмүүс болон албан байгууллагууд цаг хугацаа, орон зай үл хамааран албан ажлаа явуулж, зардал хэмнэх зэрэг олон боломжийг бий болгож байна.
2022-05-04 15:05:30