• Албан ёсны цахим хуудас
"Нийтийн сонсгол" зохион байгуулна.
Тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд журамлагдаад олон жил болсон тээврийн хэрэгслүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Нийтийн сонсгол зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан уг асуудлыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. Тээврийн хэрэгсэл түр саатуулах байр буюу журмын хашаанд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөний улмаас жилд 300 гаруй тээврийн хэрэгсэл саатуулагддаг. Одоогийн байдлаар эзэн нь аваагүй 20 мотоцикль, 12 автомашин байна.
2022-05-05 13:33:16