Дэлхийн банкны зөвлөх Кристофер Фенчээр ахлуулсан баг Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Дэлхийн банкны зөвлөх Кристофер Фенчээр ахлуулсан Хяналт шинжилгээ, үнэлгээний баг Өвөрхангай аймагт ажиллаж, “Тогтвортой амьжиргаа 3” төслийн хэрэгжилт, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаатай танилцаж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр Өвөрхангай аймаг ямагт тэргүүлдэг бөгөөд энэхүү сайн туршлагыг газар дээр нь судалж бусад аймагт түгээн дэлгэрүүлэхийг зорьж байгаагаа тус ажлын хэсгээс хэлж байв. Аймгийн удирдлагууд ажлынхаа үр дүнг хуваалцахдаа ОНХС-ийн хөрөнгийг зарцуулахад иргэдийнхээ санал хүсэлтийг авч асуудлыг эрэмбэлсний үндсэн дээр шийддэг болохоо онцлон хэлсэн юм. Ажлын хэсэг энэ сарын 9-ийг хүртэл Өвөрхангай аймагт ажиллана.
2022-05-05 17:14:31