Худалдааны төвийн бизнес эрхлэгчидтэй “Өглөөний цай”-ны уулзалт зохион байгууллаа.
Аймгийн Засаг дарга А.Ишдорж худалдааны төвийн бизнес эрхлэгчидтэй “Өглөөний цай”-ны уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар цаг үеийн олон асуудлын хүрээнд мэдээлэл өгсөн бөгөөд “Өглөөний цай”-ны уулзалт ирэх баасан гарагийг хүртэл үргэлжлэнэ. Тус хугацаанд Цахим хөгжил, харилцааны холбооны яам, "И-Монгол" академийн хамтарсан баг уулзалтад ирсэн иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-г ашиглаж сурах талаар заавар, зөвлөгөөг өгч ажиллана.
2022-05-10 13:56:18