• Албан ёсны цахим хуудас
ERP системийн сургалт боллоо.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа "И-Монгол" академитай хамтран “Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем” /ERP/ ашиглалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн төрийн байгууллагын удирдлагууд, холбогдох албан хаагчдад тус системийн талаар мэдлэг, ойлголт нэмэгдүүлэх сургалтыг цахимаар зохион байгууллаа. ERP систем нь төрийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн урсгалын зохион байгуулалтыг сайжруулах, нэгдсэн удирдлагатай болгох, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод байдлаар хүргэх боломжийг бүрдүүлэхэд зорилготой төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, инновацыг нэвтрүүлсэн, технологийн шинэ шийдэл бүхий уян хатан, цогц систем юм.

 

2022-05-12 09:18:59