Цахим хөгжил, харилцааны холбооны яам, “И-Монгол” академийн хамтарсан ажлын хэсэг 2022 оны 05 дугаар сарын 09-оос 13-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж нутгийн захиргааны 15 байгууллагын 67 үйлчилгээг "E-Mongolia" системд нэвтрүүллээ. Энэ хүрээнд цахим системд шилжсэн төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд суртчлан таниулах, иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор Аюуш баатрын талбайд "Цахим Өвөрхангай" нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Уг өдөрлөгт 17 төрийн байгууллага оролцож, цахим хэлбэрээр үзүүлж буй үйлчилгээгээ иргэд олон нийтэд танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.