Ханхөгшин хайрханыг тахилаа.
Усан бар жилийн зуны эхэн сарын шинийн 15-ны билигт сайн өдөр Ханхөгшин хайрханыг тайж тахилаа. Уг хайрхан нь Арвайхээр хотоос 100 гаруй, Хайрхандулаан сумаас хойш 20 гаруй километрт, далайн төвшнөөс дээш 2978 метр өндөрт өргөгдөн орших Хан хэргэмт Ханхөгшин хайрхан юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор “Ханхөгшин уул”-ыг орон нутгийн тахилгат хайрханаар өргөмжилж, дөрвөн жилд нэг удаа тахих шийдвэрийг гаргасан байдаг. Тахилгын ёслолыг эдүгээ 5 дахь удаагаа үйлдэж байна.
2022-05-18 17:58:55