Бүгд Найрамдах Солонгос улсын 13 сая долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй 30 Гкал/цаг-ийн хүчин чадалтай Дулааны станцыг дагалдуулж, дулаан дамжуулах 11 төв, 9182 метр урт дулаан дамжуулах шугам сүлжээг байгуулна.Уг ажлыг БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани 26 сарын хугацаатай барьж гүйцэтгэх бөгөөд 2024 оны 6 дугаар сард ашиглалтад оруулах юм. Дулааны станцтай болсноор айл өрхүүд, албан байгууллагууд хэрэглээний халуун усаар хангагдаж, ая тухтай нөхцөлд ажиллаж амьдрах, агаарын бохирдол буурах, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой. Мөн тус бүтээн байгуулалтыг эхлүүлснээр 100 гаруй хүнийг ажлын байраар хангана.