• Албан ёсны цахим хуудас
Цэрэг-спортын "Дөл" тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд, залуучуудыг цэрэг-эх оронч хүмүүжлээр төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх зорилт тусгагдсан. Энэ хүрээнд өсвөр үе, хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх, багаар ажиллах ур чадвартай болгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд 13 сумаас шалгарсан 17 багийн 240 гаруй сурагч оролцож, цэрэг, спортын 12 төрөлд ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорилоо.

 

2022-05-23 10:56:45