УИХ-ын гишүүдийн хамтаар 60 км замын ажлын гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын удирдлагатай уулзаж, ярилцлаа. Энэ үеэр:

Хучилт хийгээд дууссан 21.6 км замын ажлыг гүйцээж, наадмаас өмнө ашиглалтад бүрэн оруулан хөдөлгөөнийг нээх;

Хужирт руу салдаг уулзвараас аймгийн төв хүртэлх замыг засварлахдаа хэсэгчлэн хааж, зорчигчдыг аль болох засмал замаар явуулах;

Өнгөрөгч онд туслан гүйцэтгэгч компанитай гэрээ хийж ажилласан иргэдийг хохиролгүй болгох;

Одоо ажиллаж байгаа 30 гаруй Монгол иргэнтэй Хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу байгуулах;

Тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах;

ХАБ-ын ажилтны орон тоог нэмж, гурав болгох шаардлагуудыг тавиад байна.
2022-05-24 17:01:46