• Албан ёсны цахим хуудас
Сант сум “Аварга малчин – Бидний манлайлал” малчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Сант сумын удирдлагууд “Аварга малчин – Бидний манлайлал” малчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зуны сар дундаа орсон ч тус сумын нутаг дэвсгэр гандуу, бэлчээрийн даац 4 дахин хэтэрсэн байгаа нь хөдөө аж ахуйн салбарт зайлшгүй анхаарал хандуулах ёстойг сануулж байгаа юм. Иймд уг зөвлөгөөнд оролцож, ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэлээ эртхэн базаах, мал сүргээ тарга тэвээрэг авахуулах, чанаржуулах, эрүүлжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мал маллах уламжлалт арга ухааныг түгээн дэлгэрүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад идэвх санаачилгатай хандахыг малчдадаа уриаллаа. Сант суманд энэ жил 320 мянган толгой мал зусч байна

 

2022-06-16 09:40:25