• Албан ёсны цахим хуудас
Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ.
Өнөөдөр орон даяар Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ. Энэ жил аймгийн хэмжээнд 1209 сурагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгч байна. Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагч нарт зориулан дараах зөвлөмжийг өглөө.
Шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх, шалгалтад ирэхдээ:
  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Суудлын хуваарь
  • Бүртгэлийн хуудсаа авчрах
Мөн шалгалтын үеэр Боловсролын үнэлгээний төвөөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөлөө.Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч байгаа нийт сурагч, төгсөгчдөдөө амжилт хүсье.
2022-06-23 18:53:48