• Албан ёсны цахим хуудас
БАЯР НААДМЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД 1053 ХҮҮХЭД, ЗАЛУУС ОРОЛЦОНО
Хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал хуралдаж, аймгийн Засаг даргаас үүрэг чиглэл өглөө.
Аймгийн түүхт ойн баяр наадмын тэмдэглэлт өдөр хаяанд ирж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, хариуцлагатай хандахыг байгууллагын дарга нарт сануулав. “Түүхэн ойгоо тэмдэглэх нь нэг хүний, нэг байгууллагын ажил биш, Өвөрхангай гэх нэрээр овоглодог хүн бүрийн оролцох баяр, бахархалын өдөр учраас ажил, үүрэг хариуцаж авсан төрийн албан хаагчид идэвх санаачилгатай хандах ёстой” гэдгийг аймгийн Засаг дарга онцлон анхаарууллаа. Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд 1053 хүн оролцохоос 420 нь төрийн албан хаагчид юм.
2022-07-07 12:40:24