Аймгийн Засаг даргаас хэлтэс, агентлагийн дарга нарт үүрэг чиглэл өглөө.
Аймгийн хэлтэс, агентлагийн дарга нарын шуурхай хуралдаан хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцлээ.
Баяр наадмын амралтын өдрүүдэд аймгийн Онцгой байдлын газраас гал түймрийн гурван дуудлага, усанд суусан гэх хоёр дуудлагаар ажиллаж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ. Аймгийн БОЭТ-өөс осол гэмтлийн 10 гаруй дуудлаганд явж, эрүүл мэндийн түргэн тусламжийг үзүүлсэн байна. Сүүлийн өдрүүдэд омикроны ВА.4, ВА.5 хувилбарууд илэрч, эрчимжих хандлагатай байгаа ба 7 сар гарсаар 22 хүн халдвар аваад байгаа юм. Аймгийн БОЭТ-д эм тариа, тест, хамгаалах хувцас хэрэгслийг нөөцөлж, бэлэн байдлыг хангаад байна. Мөн малын халдварт мялзан өвчин илэрсэн 100 гаруй малыг устгалд оруулж, 42100 толгой малыг вакцинжуулан халдварын голомтыг ариутгаж халдваргүйжүүлсний үр дүнд өвчлөл дахиж илрээгүй байна. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан аймгийн Засаг даргаас үүрэг чиглэл өглөө.
2022-07-20 11:41:08