УНДНЫ УС, СҮҮ ЦАГААН ИДЭЭНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ, ГАН ХИЙЦИЙН САВНЫ ҮЙЛДВЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
“Чиглэл” ХХК-иас айл өрхийн усны сав, сүү цагаан идээний хуванцар савыг халж, зэвэрдэггүй ган сав нэвтрүүлэх ажлыг өрнүүлж байна.
Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмаар үйлдвэрийн нээлтээ хийж, иргэдэд Хаан банкны орлого нотлохгүй, идэвхтэй дансанд суурилсан лизингийн үйлчилгээгээр, борлуулалт хийж байгаа юм.
Мөн нээлтийн үеэр 32 сая төгрөгийн сантай 170 гаруй төрлийн 3 мянган бараатай сугалааг явуулж, азтануудад ган хийцийн сав суулгыг гардууллаа.
Үйлдвэрийн захирал Ц.Бумцэнд : Эхний ээлжинд өөрийн төрж өссөн нутаг Өвөрхангай аймгийнхаа айл өрхүүдийн хуванцар савны хэрэглээг халж, эрүүл ахуйн шаардлага хангасан саваар хангая гэх зорилгоор үйлдвэрээ нээж байгаа юм. Яваандаа үйлдвэрийн салбарыг 18 суманд байгуулна. Үүний тулд орон нутгийн ажилгүй иргэд, залуусыг үйлдвэрлэгчээр сургаж ажлын байраар хангана. Ингэснээр нэг аймагтаа ажлын байр бий болгох, хоёрт хүн амын эрүүл мэндэд бодит хөрөнгө оруулалт хийх, гуравт манай байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үүргээ гүйцэтгэж байна.
2022-07-27 11:42:20