• Албан ёсны цахим хуудас
Хархорин сум "Эрүүл мэндийг дэмжих төв"-тэй боллоо.
Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт "Эрүүл мэндийг дэмжих төв" байгуулагдлаа. Ингэснээр аймгийн хангайн сумдууд, Булган, Архангай аймгийн зарим сумдын иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах боломжтой боллоо. Эрүүл мэндийн яам, УИХ-ын гишүүдийн дэмжлэгээр "Эрүүл мэндийг дэмжих төв"-ийг ашиглалтад оруулан улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 24 нэр төрлийн тоног төхөөрөмжийг суурилуулж, тавилга хэрэгслээр тохижуулаад байна. Тус төвийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож, аймгийн БОЭТ-д алсын дуудлагын зориулалтаар бүрэн тоноглогдсон, туулах чадвар өндөр Ланд Круйзер 78 автомашин гардуулан өглөө.

 

2022-07-29 11:07:53