• Албан ёсны цахим хуудас
СУМ, БАГИЙН ДАРГА НАРЫГ АЖИЛДАА ОРОХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ.
Аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга нартай цахим хурал хийж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө. Тухайлбал,
- Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан ковидын халдварын нөхцөл байдалд онцгой анхаарах
- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхлүүлж, өвс хадлан тэжээлийн болон ургац хураалтын бэлтгэл ажлыг зохион байгуулах
- Отроор явах малчдын судалгааг гаргаж, зам маршрутыг тогтоох, төлөвлөгөө боловсруулах
- Малын эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөнд анхаарах чиглэл өгсөн юм.
Энэ хүрээнд сум, багийн Засаг дарга нарыг амралтаа дуусгаж, ажилдаа орох, сумаас зохион байгуулж буй нийтийг хамарсан найр наадмын ажлыг зогсоохыг шаардлаа.
 
2022-08-23 09:34:31