• Албан ёсны цахим хуудас
"АВ ХАЙРХАН ТАСАГ" УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "ДӨЛ" ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын төвд болж байна. Тус тэмцээнд аймаг, дүүргүүдээс шалгарсан шилдэг 30 баг оролцож, авхаалж самбаагаа сорих бөгөөд манай аймгаас А.Ганбаяр ахлагчтай /Баян-Өндөр сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч/ “Ав Хайрхан тасаг” баг тамирчид аймгийн Цэргийн штабын заавар, зөвлөгөө дор оролцож байна. Өнгөрөгч хавар Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулсан аймгийн аварга шалгаруулах “Дөл” тэмцээнд эхний 5 байр эзэлсэн баг тамирчдаас мэдлэг боловсрол, ур чадвар, бие бялдараар шигшигдэн сонгогдсон 13 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр тус багийг байгуулжээ. Аймгаа төлөөлөн оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүсье.

 

2022-08-25 15:57:09