Мал аж ахуйн салбар дахь өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд 10 гаруй сумын 700-аад малчин өрх 400 мянга орчим малтайгаар бусад аймгуудад отор нүүдэл хийх бөгөөд Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай тус аймгийн нутаг дэвсгэрт Өвөрхангай аймгаас оторлож очих малчдыг бүх боломжоороо дэмжин ажиллах хүсэлтийг тавилаа.
Дундговь аймгийн удирдлагаас хүсэлтийг хүлээн авч, отроор яваа малчдад төрийн үйлчилгээг хүргэх, өвөлжөө, хаваржаа, уст цэгээр хангах талаар анхаарч ажиллахаа илэрхийлэн хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ”-ийг байгууллаа.