Төрийн албаны ерөнхий шалгалтыг 10 дугаар сарнын 14, 15-ны өдрүүдэд 7 ээлжээр хуваарийн дагуу амжилттай зохион байгууллаа. Тус шалгалтыг өгөхөөр аймгийн хэмжээнд нийт 182 иргэн бүртгүүлснээс 151 иргэн шалгалт өгч, 49 нь тэнцлээ. Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл, ерөнхий шалгалтын үед салбар зөвлөлд туслах чиг үүргээр байгуулагдсан Ажлын хэсэг зохион байгуулан ажиллалаа.