“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Өвөрхангай аймагт нээлтээ хийлээ. Ирэх таван жилд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ органик хүнс экспортлогч улс болох эхлэлийг тавих нь хөдөлгөөний гол зорилго юм. Өвөрхангай аймаг тус санаачилгыг дэмжиж, 2027 он хүртэл дөрвөн чиглэлийн 40 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, тариалангийн эргэлтийн талбайг 20 мянган га-д хүргэж, үр тариа, төмсөөр хүн амын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоогоор 50 хувь хангах, малын тэжээлийн тариалалтыг 5.5 мянган га-д хүргэх, мал аж ахуйн эрчимжсэн болон туслах аж ахуйг байгуулах, 10 суманд мал эмнэлгийн анхан шатны ариун цэврийн лаборатори бий болгох гэхчлэн олон томоохон зорилтыг дэвшүүлж байна.
2022-11-03 11:44:51