• Албан ёсны цахим хуудас
Эрх зүйн хөтчүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа.
Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, ГХУСАЗСЗ-өөс Хууль зүйн хүрээлэнтэй хамтран байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар хүрээлэн буй орчны Олон Улсын конвенц, Монгол Улсын байгаль хамгаалах хууль тогтоомжийн талаарх мэдээллийг өглөө. Мөн хуулиар хамгаалагдсан, хүрээлэн буй орчинтой холбогдох сувьектив эрхээ эдлэх, зөрчигдсөн тохиолдолд хэрхэн сэргээлгэх, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах, энэ салбарын шийдвэр гаргах ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих талаарх мэдээ, мэдээллээр хангалаа. Аймгийн хэмжээнд сумдын ЗДТГ-ын Төрийн захиргааны ажил хариуцсан мэргэжилтэн, Насан туршийн боловсролын нэгжийн арга зүйч, Арвайхээр сумын багийн зохион байгуулагч нийт 48 алба хаагчийг Эрх зүйн хөтчөөр сурган ажиллуулж байна. Иргэдийн зүгээс ихэвчлэн хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл авах, сургалт хийх, хууль хяналтын байгууллагууд руу өргөдөл, гомдол гаргах асуудлаар Эрх зүйн хөтчид хандан зөвлөгөө, мэдээлэл авсан байна.

 

2022-11-07 11:29:15