Хархорин нэгдсэн эмнэлэг 4D ЭХО аппараттай боллоо.
Хархорин нэгдсэн эмнэлэгт 4D ЭХО аппаратыг нийлүүлснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирч, тойргийн сумын иргэд эрүүл мэндийн үйлчилгээг сум орон нутагтаа чирэгдэлгүй авах боломж бүрдэж байна. Хархорин нэгдсэн эмнэлгийн “Эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх кабинет”-аар жилдээ 10000 орчим иргэн жирэмсэний болон эмэгтэйчүүдийн амбулатороор үйлчлүүлж, 300 орчим эх эсэн мэнд төрж, амарждаг билээ.
Орчин үеийн чанартай төхөөрөмж нийлүүлж, хамтран ажилласан АЙ МЕД ТЕХНОЛОЖИС ХХК-ын хамт олонд талархал илэрхийлье.
2022-11-11 12:09:57