• Албан ёсны цахим хуудас
Таеквандогийн бага насны Улсын аварга шалгаруулах тэмцээн Арвайхээр хотноо болж өндөрлөлөө.
Аймгийн Засаг даргын ивээл дор Монгол Улсын гавьяат тамирчин С.Ган-Эрдэнийн нэрэмжит Таеквандогийн бага насны Улсын аварга шалгаруулах тэмцээн Арвайхээр хотноо болж өндөрлөлөө. 2019 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохиогдсоноос хойш ковидын цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан тус тэмцээн энэ удаа өргөн цар хүрээтэй болж, хот, хөдөөгийн 43 клуб, байгууллагаас 480 гаруй тамирчин 8-9, 10-11 насны ангиллаар 30 жинд ур чадвараа дайчлан өрсөлдсөн юм. Тэмцээн энэ сарын 15-17 хүртэл гурван өдөр үргэлжилж, А ангилалд “Кёнхи” клуб, В болон С ангилалд “Эхлэл” клуб тус тус тэргүүн байр эзэллээ. “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар “Таеквандо хөгжлийн төв”-ийн тамирчин Б.Баяржавхлан, “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Өвөрхангай аймгийн “Шонхор” клубын тамирчин Э.Анар нар шалгарав. Мөн Өвөрхангай аймагт Таеквандогийн холбоо үүсч хөгжсөний 10 жилийн ойд зориулсан цомын тэмцээнийг 11 сарын 18, 19-ний өдөр зохион байгуулж, 46 байгууллагын 780 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Дашрамд дурдахад Өвөрхангай аймгийн таеквандогийн “Шонхор” клубын тамирчид 2017 оноос хойш УАШТ-д тасралтгүй 5 удаа тэргүүлсэн, дэлхийн аваргын хүрэл медальтан, азийн гурван аварга, 40 гаруй спортын мастер, дэд мастерыг төрүүлсэн шилдэг холбоо юм.

 

2022-11-21 16:52:50