• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Цагдаагийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаанд мониторинг хийлгэлээ.
Аймгийн Засаг даргын захирамжаар Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаанд төрийн бус байгууллагаар хөндлөнгийн мониторинг хийлгэсэн бөгөөд өнөөдөр ажлын хэсгийн ахлагч И.Доржсүрэн холбогдох албан хаагчидтай мониторингийн үр дүнг хэлэлцлээ. Судалгааны ажлыг “Залуусын элч” ТББ-аас зохион байгуулсан бөгөөд хүний эрхийг хангаж ажиллах чиг үүрэг бүхий дээрх байгууллагуудын дотоод үйл ажиллагаа, дүрэм журмын хэрэгжилт, үйлчлүүлэгчдийн болоод албан хаагчдын сэтгэл ханамжийн байдлыг судлан дүгнэлээ. Судалгаагаар дээрх байгууллагуудын албан хаагчдаас иргэдэд тавьж буй шаардлага, хүний эрхийг зөрчих асуудал нь тухайн албан хаагчийн харилцааны соёл, эрх зүйн мэдлэгээс шууд хамаардаг гэсэн бол албан хаагчдын гурван хүн тутмын нэг нь ажлын ачааллаас шалтгаалаад албан үүрэгтээ сэтгэл хангалуун бус байдаг гэсэн дүгнэлт гарчээ.

 

2022-11-25 17:33:03