“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабатаар ахлуулсан Ажлын баг Өвөрхангай аймагт ажиллалаа. Энэ үеэр аймгийн ХАБЭАЗ-ийн гишүүдтэй уулзаж, орон нутаг дахь үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм. Мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-аар 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулсан уралдаанд Өвөрхангай аймгийн ХАБЭАЗ гутгаар байр эзлэсэнд баяр хүргэж, салбар зөвлөлийн дарга И.Доржсүрэнд шагналыг гардууллаа.
2022-12-02 15:32:50