• Албан ёсны цахим хуудас
Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн сурагчид "Итгэлтэй утас"-тай боллоо.
Монголын цахилгаан холбооны Өвөрхангай аймгийн салбар нь нийгмийн хариуцлагын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аливаа эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн гишүүдтэйгээ үнэгүй холбоо барих зэрэг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үнэгүй ярих утсыг суурилуулж байна. Энэ хүрээнд Арвайхээр сумын Ерөнхий боловсролын IV сургуульд "ИТГЭЛТЭЙ УТАС"-ыг суурилуулж хичээлийн жилийн 2-р улирал эхлэхэд хүүхэд бүр гэр бүлийн гишүүдтэйгээ үнэгүй холбоо барих боломжоор хангалаа.

 

2023-01-23 10:05:15