• Албан ёсны цахим хуудас
ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН ХУРАЛДЛАА
Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан хуралдаж, малчдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр шийдвэр гаргалаа. Хуралд 19 сумын Засаг дарга оролцож, хөдөө аж ахуйн өвөлжилтийн байдал, отрын малчдынхаа талаар мэдээлэл өгсөн юм. Хоёрдугаар сар гарсаар аймгийн нийт нутаг дэвсгэрт цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх эрсдэл үүсээд байна. Одоогоор малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, тэжээлийн 89 хувийг, сумд аюулгүйн нөөцийнхөө 81 хувийг дуусгажээ. Аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцдөө Засгийн газрын баталсан хэмжээнээс 100 тонн тэжээл нэмж бэлтгэсэн боловч өвөлжилт хүндэрсэн 12 суманд олгоод байна. Мөн бусад 14 аймгийн 80 суманд оторлож байгаа 803 малчин өрхөд нийт дүнгээр 56 сая төгрөгийг өвс, тэжээлийн дэмжлэг болгон шилжүүлж байна. Засгийн газрын тогтоолоор манай аймагт 778 тонн хивгийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлснийг бүх сумдад хуваарилан өгсөн. Энэ удаагийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр 320 тонн өвсийг аймагтаа өвөлжиж байгаа малчин өрхүүдэд нэг боодлыг нь 10 мянган төгрөгөөр, 150 хайрцаг витаминыг үнэгүй олгохоор шийдвэрлэлээ. Онцгой комиссын гишүүд хэлэхдээ одооны хивиг нь гурилын хольцгүй цагаан хальс төдий болсон болохоор мал өвс, тэжээлээс илүү эрдэс бодисын дутагдалд орсон. Тиймээс малд өгч байгаа хивэг, тэжээлээ нэмэлт эрдэс бодис, витаминаар баяжуулах нь чухал" гэлээ.

 

2023-02-13 15:13:19