• Албан ёсны цахим хуудас
“Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээ”-ний ажилтан бэлтгэх сургалтыг эрхлэх төрийн бус байгууллага шалгаруулах зар

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар батлагдсан “Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор согтууруулах ундаагаар үйлчилэх тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээний байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулж, гэрчилгээ олгох эрх бүхий төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах тул Та бүхэн хүсэлтээ холбогдох материалын хамт 2023 оны 03 дугаар сарын 31-ний дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст цаасаар бол цахимаар ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн бус байгууллагын нэр, байршил, хамтран ажиллах хүсэлт бүхий төсөл, албан бичиг
  2. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлага хангасан байх

Холбогдох мэдээллийг:

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС, УТАСНЫ ДУГААР 70323087, 88005288

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

2023-03-20 17:26:12